Ням гаригт Волгоградын төв төмөр замын буудалд, даваа гаригт хотын нэгэн гудамжад троллейбуст уйлдсэн дэлбэрэлтийн уршгаар 30 гаруй хүн хэлмэгдэж, олон арван хүн шархдаж бэртэв. Террористуудын цохилт оросын нийгэмд дайсагнал, санал зөрөлдөөнийг гааруулахад чиглэсэн гэж Александр Лукашевич онцлов. Волгоградад үйлдсэн гэмт хэрэг болон АНУ, Сири, Ирак, Ливи, Афганистан ба бусад улсад террористуудын дайралтыг нэг л бүлгийн завхай этгээдүүд зохион байгуулж өөгшүүлсэн гэж дипломат ажилтан тэмдэглэн хэлэв. Терроризм ямагт гэмт хэрэг байдаг. Түүнийг гарцаагүй шийтгэх ёстой гэж тэрээр онцлов.

« Эдүгээ терроризмыг санал нэгтэй буруушааж, олон улсын эв нэгдэлтэй түүнийг болон терроризмын үзэл санааг сөрөн зогсох нь зайлшгүй чухал» гэж ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч хэллээ.

Өчигдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар утсаар ярьж, терроризмтэй хамтын хүчээр тэмцэх нь чухлыг онцлов. Дэлхийн олон улс орон улс төрийн байр суурь нь ямар байсан ч террорын ажиллагаантай холбогдуулан ОУ-д эмгэнэл илэрхийлэв. Волгоградад террорын ажиллагаа явуулсан боловч ОУ Сочид Олимпийн наадмыг аюулгүй тайван зохион явуулна гэдэгт Олон улсын олимпийн хорооны тэргүүн Томас Бах итгэж байна. Тэрээр дайралтыг «шившигт ажиллагаа»хэмээн нэрлэж, эмгэнэл илэрхийлсэн захидал Владимир Путинд явуулжээ.