Эдгээр болон олон улсын хурц асуудлууд түүнчлэн цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх сэдэв 2015 онд БРИКС ба ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтуудын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд зонхилох тухай Кремлийн сайтад нийтлүүлсэн Улсын хуралд илгээсэн илгээмжийг хэрэгжүүлэх даалгавар бүхий баримт бичигт өгүүлжээ. Владимир Путин Беларус, Казахстан хоёр улстай байгуулах Евразийн эдийн засгийн холбооны тухай Гэрээний төслийг ГХЯ-тай хамт 2014 оны 5-р сарын 1-нээс наана уялдуулан зохицуулахыг засгийн газарт даалгасныг баримт бичигт тэмдэглэжээ.Түүнчлэн засгийн газар мөн Гэрээг батлах тухай хуулийн төслийг бэлтгэнэ гэж Кремлийн мэдээлэлд өгүүлсэн байна.