Энэ тухай нэгдэх хэргийн сайд Рю Киль Чже улсын парламентад мэдэгджээ. Үүний зэрэгцээ тэрээр үй олноор цаазлах явдал болохгүй гэж онцолсон байна. Рю Киль Чже бусад деталиудыг танилцуулсангүй, мөн мэдээлэл авсан эх сурвалжаа ч мэдээлээгуй юм. 12-р сарын 13-нд Хойд Солонгост улсын удирдагч Ким Чен Уны итгэл алдсан нагац ах Чан Сон Тхэк цаазлагдсаныг урьд нь мэдээлсэн билээ. Чан Сон Тхэк коммунист нам, хувьсгалын эсрэг чиглэсэн үйл ажиллагаа явуулсны төлөө цаазын ял хүртсэн юм.