Тэрбээр, Чайковскийн алдарт бүжгэн жүжиг Хятадад мөнхөд алдартайг онцлон тэмдэглэсэн байна. Тоглолт Бээжин, Шанхай, Ханчжоу, Сучжоу, Сиань, Циндао хотуудад болох юм. Үүнээс Сиань, Циндао хотод анх удаагаа оросын трупп тоглолт хийх болно. Түүнээс гадна «Кремлийн бүжгэн жүжиг» БНХАУ-д «Цасан охин», «Мянга нэгэн шөнө» бүжгэн жүжгүүдийг үзүүлэхээр төлөвлөж байгааг Петров мэдээлжээ. «Бид ирэх жил хятадын жүжигчид 3 дахь удаагаа Улсын Кремлийн Ордны тайзан дээр болох дэлхийн бүжгэн жүжгийн сургуулийн Фестивальд хүрэлцэн ирэхийг маш их хүсэж байна» гэж нэмж хэлсэн байна.