Солонгосын Хөдөлмөрийн намын байгууллага «Нодон синмун» сонин өнөөдрийн өдрийг энэ уйл явцад зориулан улс орон, тууний ард түмний хувьд «түүхийн гарцаагуй байдал» буюу «хувьсгалын томоохон үйл явц» гэж нэрлэжээ. Хэвлэл эдийн засгийн хөгжилтэй хүчирхэг социалист улс орныг бүтээн босгоход түүний агуу гавьяатай болохыг тэмдэглэхийн ялдамд «намын эсрэг бүх өдөөн хатгалагад улаан илд, өршөөлгуй төмөр алхаар шийдвэртэй хариу өгөх хэрэгтэйг» сануулжээ.

Ким Чен Ун, түүний эцэг Ким Чен Ир 2011 оны 12-р сарын 17-нд зүрхний шигдээс өвчний улмаас гэнэт нас барсны дараа 12-р сарын 30-нд Солонгосын Хөдөлмөрийн намын Улс төрийн товчооны ТХ-ны өргөтгөсөн хуралдаанаар БНАСАУ-ын удирдагчаар өргөмжлөгдсөн юм.