Сүүлийн мэдээгээр уг терактыг гадаад төрх нь славян эрэгтэй, мөн бас нэг эмэгтэй хоёр үйлдсэн байна. Дэлбэрэлт Волгаградын галт тэрэгний төв буудалд ням гаригт өдрийн 12:45 минутын орчимд болсон юм. Яг энэ үеэр 3 чиглэлийн галт тэргийг хойшлуулснаас галт тэрэгний буудалд илүү их хүнтэй байжээ. Гэвч гэмт хэрэгтнүүд хүлээлгийн танхим луу нэвтрэн орж чадаагуй, учир нь тэднийг металл хайгчийн дэргэд зогсоож шалгах үеэр дэлбэрэлт болсон байна. Мөрдөн байцаах Хорооны мэдээгээр галт тэрэгний буудлын хүнд хаалгыг нугаснаас нь мулталсан бөмбөгний хучин чадал тротиллын эквивалентаар 10 кг-аас багагуй юм. Амь гарсан цагдаагийн ажилтнуудын баталж байгаагаар тэд «сэжигтэй харагдсан эмэгтэйд анхаарлаа хандуулсан» гэж «Интерфакс» агентлаг эх сурвалжаас улбаалан мэдээлжээ. Цагдаагийн ажилтны нэг эмэгтэйд ойртон очихоор завдахад дэлбэрэлт болж, видеокамерууд мөн дэлбэрэлтийн үйл явцын яг төвд эрэгтэй хүн байсныг гэрчилж байна. Хэргийн газарт гранатны чагттай эрэгтэй хүний хуруу олдсон бөгөөд хожим нь түүнд харьяалагдаж байсан бололтой дэлбэрээгүй гранат, гар буу олджээ.Террористын хэн болох нь тодорхой болсон ч мөрдөн байцаалтын явцад саад болохгуйн тулд одоогоор зарлахгуй юм. Тэр славян гэдэг нь л тодорхой байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун болон НҮБ-ын АЗ терактыг шүүмжлэн үзээд Орос оронтой терроризмын эсрэг тэмцэхэд санаа нэгтэй байгаагаа илэрхийлжээ. НҮБ-ын Еренхий нарийн бичгийн дарга энэ аймшигт гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдийг олж хариуцлагад татахыг уриалан дуудсан байна.