Оросын өмнө зүгийн Волгаград хотын төмөр замын вокзалд өнөөдөр дэлбэрэлт болсны улмаас дор хаяж 16 хүн амь үрэгдэж, 50 хүн шархтаж гэмтэл авчээ. Энэ тухай улсын хүчний байгууллагуудад мэдээлсэн байна. Дэлбэрэлт вокзалын орох хаалганы металл эрэгчийн хүрээний ойролцоо болжээ.

Одоогийн байдлаар вокзалыг бүслэн хаагаад байна. Түүний эргэн тойрон, мөн ойр орчмын газрыг цагдаагийн албан хаагчид хайгч нохдын тусламжтайгаар шалгаж байна. Дэлбэрэлт болсон шалтгааныг тодруулж байгаа бөгөөд хувилбаруудын нэг суурилуулж амжаагүй дэлбэрэх төхөөрөмж дэлбэрсэн байж болзошгүй юм.