Хятад улс Венесуэлд орон сууцны барилгажуулалтын төсөл хэрэгжүүлэхэд зориулан 5 миллиард долларын зээлийг олгосон тухай өчигдөр Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро мэдээлжээ. Уг хөрөнгө мөнгө «Орон сууцны агуу үүрэг» гэсэн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулагдах төдийгүй аж үйлдвэр, зам тээвэр сансрын технологийн системд чиглэгдэх болно.

Хятад улсаас Венесуэлд оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээ 5 жилд 50 миллиард долларт хүрснийг Мадуро 9-р сард мэдээлсэн юм. 2007 онд байгуулагдсан хятад-венесуэлийн хамтын ажиллагааны Бээжингийн сан 36 миллиард долларыг илгээсэн бөгөөд энэ хөрөнгөөр нийтдээ 201 төсөл хэрэгжиж байна.