Хятадын өмнөд нутгийн Хэньян хотын ардын төлөөлөгчдийн орон нутгийн Хуралдааны 512 гаруй төлөөлөгчид авилгалын шуугиант хэрэг явдалд холбогдсоноос огцрох өргөдлөө өгчээ. Тэд хууль батлах энэ байгууллагын сонгуулийн үр дүнг хуурамчаар үйлдэхэд оролцсон хэрэгт сэжиглэгдэж байгааг өчигдөр Синхуа агентлаг мэдээлжээ. Уг шуугиант хэрэг 56 депутат сонгуулийн үр дүнд булхай гаргасан нь илэрсний дараа мандсан байна. Мөрдөн байцаалтын урьдчилсан үр дүнгээр энэ хуралдааны 518 депутат, мөн 68 орон нутгийн удирдах албан тушаалтанд эдгээр хүмүүсээс нийтдээ 110 сая гаруй юаний хээл хахуул санал болгожээ. Тийм маягаар Хэнъян хотын ардын төлөөлөгчдийн орон нутгийн Хуралдааны 527 депутатуудын 512 нь огцрох болсон байна.

Хятадад одоо БНХАУ-ын дарга Си Цзиньпин тэргүүтэй «тавдугаар үеийн» удирдагчид засгийн эрхэнд гарснаас хойш авилгалын эсрэг кампанит ажиллагаа өрнөж байгаа билээ. Энэ нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэргэдэх улсын эд хөрөнгийг удирдах, хянах Хорооны тэргүүн асан Цзян Цземинь, БНХАУ-ын хөгжил, шинэчлэлийн хэрэг хариуцсан Улсын хорооны дэд тэргүүн Лю Тенань нарын өртсөн нэлээд хэдэн авилгалын эсрэг мөрдөн байцаалтын эхийг тавьсан юм. Ноцтой сахилга бат зөрчсөнийхөө телее зүүн өмнөд нутгийн Сычуань мужийн намын дэд нарийн бичгийн дарга Ли Чуньчэн ажлаасаа халагджээ. Энэ оны 7-р сард төмөр замын дэд сайд асан Лю Чжицзюнь авилгал авсныхаа төлөө 2 жилийн хойшлуулалттайгаар цаазаар авах ял хүртжээ.