Хэдийгээр 12-р сарын 31 гэхэд улс орноос илүү хортой бодисыг гаргахаар төлөвлөсөн явдал хуваариасаа хоцорч байгаа ч Сирийн химийн зэвсгийг устгах явц дэвшилттэй байна гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун өчигдөр мэдэгджээ. Тэрбээр химийн зэвсгийг устгах урьдах бүх үе шатуудыг биелүүлэхэд сүүлийн 3 сарын дотор «тогтвортой» ололт амжилттай байсныг онцлон тэмдэглэсэн байна.

Өмнө нь НҮБ, ХЗХБ-ын хамтарсан үүрэгт ажиллагаагаар 12-р сарын 31 хүртэл төлөвлөсөн илүү хортой бодисыг Сирээс гаргах нь найдвар багатай гэж баталж байсан билээ. ХЗХБ-ын шинжээч Франц Кравинклер саатал учрах нь лавтай гэж мэдэгджээ. Шинжээчид илүү хортой бодисыг Сирээс гаргаж устгахын тулд тээвэрлэх бэлтгэхээ үргэлжлүүлж байгаа ч энэ шатанд 12-р сарын 31-аас емне тэдгээрийг тээвэрлэх нь магадлал багатай гэж өчигдөр тараагдсан үүрэгт ажлын мэдэгдэлд дурдагдсан байна. Цаг агаарын нөхцөл, аюулгүй байдал, логистикийн асуудал зэрэг «гадны нэлээд шалтгааууд» хуваарьт нөлөөлж байгааг тэнд тэмдэглэжээ. НҮБ болон ХЗХБ Сирээс илүү хортой бодисыг аль болох түргэн тээвэрлэн гаргахын тулд бүх л хүчээ дайчлан ажиллаж байгааг баримт бичигт онцлон тэмдэглэсэн байна.

Энэ асуудлуудыг авч үзэхээр ХЗХБ-ын гүйцэтгэх зевлел 1-р сарын 8-нд цугларах юм. Тэр өдөртөө НҮБ-т Сирид химийн зэвсгийн устгахаар ажиллаж байгаа хамтын үүрэг даалгаврын талаар илтгэл танилцуулагдах болно.