БНАСАУ-ын засгийн газар шөнийн цагаар Хятадтай хил залгаа дүүргүүдэд эргүүлийнхээ хүчийг нэмэгдүүллээ гэж өчигдөр өмнөд солонгосын «Йонхап» мэдээллийн агентлаг мэдээлжээ. Өнгөрсөн өвлөөс ялгаатай нь энэ жил Пхеньян шенийн эргүүлд нэлээд илүү тооны цэргүүдийг гаргасан байна. Хилийн дэргэд 10 метр тутамд БНАСАУ-ын 2 хилчин зогсож байна гэж мэдээлэлд дурджээ.

Өмнө нь Өмнөд Солонгосын засгийн газрын эх сурвалжаас оргон зугтаахаар хичээсэн болгоныг баривчлахын тулд БНАСАУ-ын хилийн алба байлдааны бүрэн байдалд орсон гэж мэдээлсэн юм. Хилийг хоногийн 24 цагийн турш тун нарийн нягт ажиглаж байгааг албан тушаалтан онцлоод түүнээс гадна БНАСАУ-ын засгийн газар Хятад луу БНХАУ-ын нутаг дэвсгэрт дүрвэгдэгсдийг эрж хайхад хятадын цагдаагийн газартай хамтран ажиллах өөрийн агентуудаа илгээсэн байна.

Их хэмжээний хойд солонгосчууд өвлийн цагаар БНАСАУ-аас Хятадтай хил залгаа Туманган, Амнокканы голын мөсөөр дамжин оргон зугтдаг юм. Дүрвэгсэд улмаар Өмнөд Солонгосын газар нутагт хүрэхийн тулд Хятадаас Тайланд, Лаосыг зоридог байна. Одоогийн байдлаар Өмнөд Солонгост БНАСАУ-аас дүрвэн ирсэн 26 мянга орчим хүн амьдардаг юм.