Оросын Камчатка дахь оргилж байгаа Шивелуч галт уул далайн түвшнээс 8 км-ын өндөрт нурман багана босгожээ гэж өнөөдөр ОХУ-ын Камчатскийн хязгаарын Онцгой байдлын яамны төв удирдах газар мэдээллээ. Нурам хаях явц өнөөдөр орон нутгийн цагаар үдэд болсон бөгөөд энэ уул суурин газрын хажуугаар галт уулнаас баруун зүгийг чиглэн тархжээ. Аврагчид жуулчны байгууллагуудад хүмүүсийг галт уулын ойролцоох чиглэлээр аялуулахгүй байхыг зөвлөсөн байна.

Шивелуч бол Камчаткийн хамгийн хойд талын ажиллагаатай галт уул бөгөөд 5 мянга орчим хүн амьдран суудаг Усть-Камчаткийн дуургийн Ключ суурингаас 45 км-т оршдог юм. Энэ бол Камчаткийн томоохон галт уулын байгууламжийн нэг төдийгүй түүний идэвхжил 2009 оны 5-р сард эрчимжжээ. Энэ галт уулын оргилын улмаас 30 метр орчим гунзгий ан цавыг гаргажээ.