Японы Фукусимагийн осол гарсан АЦС-ын хөрсний усанд бета- туяаны тувшин 1 литрт 2,1 сая беккерель гэсэн дээд хэмжээний үзүүлэлтэд хүрснийг ТЕРСО станцын хянах компанийн мэдэгдэлд дурджээ. Усны сорьцыг хоёр дахь эрчим хүчний блокийн дуургийн нэгэн техникийн худгаас авсан байна. 11-р сарын дунд үеийн мэдээтэй харьцуулбал бета-туяаны тувшин 2 дахин илүү гарчээ. Хөрсний усан дахь радио идэвхт элементын найрлага өссөн шалтгааныг одоогоор тогтоож чадаагүй байна. Өнгөрсөн 7 хоногт ТЕРСО-гийн мэргэжилтнүүд анх удаагаа АЦС-ын 4 дэх эрчим хүчний блокийн дэргэд техникийн худгаас доош 25 метрийн гунд хөрсний усанд радио идэвхт бета-туяаг олж илрүүлжээ. Шинжээчид 1 литр шингэнд 6,7 беккерелийн тувшинд 137 радио идэвхт цези агуулагдсан, харин стронци болон бусад бета задралын элементууд 1 литрт 89 беккерелийн тувшинд байгааг тодорхойлсон байна.