БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун улс орны хөгжлийг цэргийн хүчин дээр тулгуурласан «сонгун» чиглэлийг дагаж баримтлахыг баталжээ. Өнөөдөр хойд солонгосын ХМХ-үүд цэргийн албан хаагчдын «фронтын тэргүүн шугам» хуралдаан дээр улсын удирдагч БНАСАУ-ын армийн аюулгүй ажиллагааг дээшлуулэхийг тушаасныг мэдээлсэн юм. Тэрбээр, цэргийн албан хаагчид сонгуны хувьсгалт чиг баримжааг амжилттай дуусгахад итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Ким Чен Ун хаана явагдсан нь одоогоор тодорхойгүй, хуралдааны оролцогчидтой зургаа авахуулжээ.

Тэрбээр, цэргийн дарга нарын томоохон бүлгийн хамтаар нэлээд хэдэн цэргийн ангиудын солонгосын барилдааны мастеруудын сургуулилтын тулалдааныг узэж сонирхсон байна. Удирдагч энэ үзүүлэх тоглолтын оролцогчид «өөрийн социалист улс эх орноо төмөр хана мэт бат бөх хамгаалах» цэргуудийн бэлэн байдлыг онцлон тэмдэглэж урамшуулжээ.