Сирийн засгийн газар ХЗХБ-ын нарийн бичгийн дарга нарын газарт химийн зэвсгийн цэнэггүй зэр зэвсгийг устгах үүрэг даалгавраа биелүүлснээ мэдээллээ гэж байгууллагын нийтлуулсэн мэдээлэлд дурджээ. Баримт бичгийн дагуу Дамаск 8 зөөврийн объектыг оруулаад нийт 17 тусгай химийн зэвсэг үйлдвэрлэдэг төхөөрөмж, мөн 6 объектын стандартын төхөөрөмж дээр задалж устгасан байна. Урьд нь ХЗХБ-ын баталсан төлөвлөгөө ёсоор изопропанолаас бусад бүх химийн зэвсгийг 2-р сарын 5 гэхэд улс орноос гаргасан байх ёстой, харин 2014 оны 6-р сарын 30 гэхэд бурэн устгахаар төлөвлөсөн билээ. Сирийн химийн зэвсгийн илуу аюултай бодисуудыг Газрын дундад тэнгист америкийн хөлөг онгоц дээр устгахаар төлөвлөж байгаа юм. Эдгээр бодисуудыг норвег, данийн хөлөг онгоцоор италийн нэг портоос тийш зөөвөрлөх болно.

Түүний зэрэгцээгээр, Сирээс химийн зэвсгийг хэзээ зөөвөрлөн гаргаж эхлэх нь одоогоор тодорхойгүй байна. Өмнө нь энэ тухай ОХУ-ын ГХЯ-ны аюулгүй байдал, зэвсэглэлийн асуудал хариуцсан удирдах газрын захирал Михаил Ульянов сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

«12-р сарын 31 хүртэл-энэ нь өнөө маргаашгүй учир бид амжихгүй нь мэдээж хэрэг. Хэзээ зөөвөрлөж гаргах явц эхлэхийг хэн ч мэдэхгүй, гэвч үүнийг тасалдуулахыг зорьж байгаа дайчдад чиг өгөхгүйн тулд энэ талаар урьдчилан зарлахгүй гэж бодож байна» гэж тэрбээр «Интерфакс» агентлагт өчигдөр мэдэгджээ.