БНАСАУ-ын засгийн газар БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны цаазлагдсан нагац ах Чан Сон Тхэкийг улс орны үндэсний эдийн засгийг хунд байдалд хүргэсэнд буруутгаж байна. Тэрээр эдийн засгийн томоохон гэмт хэрэг үйлдсэнд буруутгагдсан билээ. БНАСАУ-ын сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ким Чен Хагийн үгээр, БНАСАУ-ын залуу удирдагч Ким Чен Уны дэргэд «төрийн зөвлөлийг» тэргүүлж байсан Чан Сон Тхэкийн үйлдэл эдийн засгийн асуудал үүсэхэд нөлөөлжээ. Баасан гаригт Япон дахь хойд солонгосын «Чосон синбо» сонины сурвалжлагад, сайд нарын танхим улс орны үндсэн эдийн засгийн төслүүд дээр тавих хяналтаа эргүүлэн олж авахыг хичээж байгааг тэрбээр онцлон тэмдэглэжээ.

Өмнө нь Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын албаны тэргүүн Нам Чже Чжун, Чан Сон Тхэк нуурсний үйлдвэрлэлтэй холбоотой «ашиг орлоготой нэлээд хэдэн төслүүдэд» оролцсоноос цаазлуулсан гэж мэдэгдсэн байна. БНАСАУ-ын эдийн засаг ашигтай алтмалаа гадаадад гаргаснаар оршин тогтнодог бөгөөд Хятад улсад ашигт малтмалынхаа ойролцоогоор 88%-ийг гаргаж, 2012 онд экспортын хэмжээ нь 2,4 миллиард долларт хүрчээ. Өмнөд Солонгосын шинжээчид БНАСАУ-ын байгалийн нөөцийг бүхэлд нь 6,3 триллион доллараар үнэлж байгаа юм.