БНХАУ-ын хууль боловсруулах дээд байгууллага болох Бүх хятадын ардын хуралдааны төлөөлөгчид улсын «засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн» лагерийг албан ёсоор цуцалжээ. «Синхуа» агентлагийн мэдээгээр Бүх хятадын ардын хуралдааны төлөөлөгчдийн Байнгын хорооны 6 хоногийн хуралдааны дараа энэ шийдвэрийг баталсан байна. Хятадын засгийн газрын шийдвэрээр 1957 оноос «илүүдлээр» хэрэгжүүлж эхэлсэн «засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн» системийн «түүхийн үүрэгт ажиллагаа» дууссан гэж үзжээ. Өмнө нь хууль сахиулагчид БНХАУ-ыг тийм систем үйлчилж байгаад идэвхтэйгээр шүүмжилдэг байлаа. Тийм лагерьт хүнийг 4 жилээр явуулахад ердөө л цагдаагийн газрын нэг шийдвэр л хангалттай байжээ. Саяхан болтол хятадын нээлттэй эх сурвалжийн мэдээгээр, улс оронд 300 гаруй хөдөлмөрийн лагерьт 260 мянган хүн ял эдэлж байсан юм. 12-р сарын 28-нд хүчин төгөлдөр болсон Бүх хятадын ардын хуралдааны төлөөлөгчдийн Байнгын хорооны тогтоолын дагуу хууль ёсоор тогтоосон «засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн» системийн шийтгэл үг системийг бүрэн хэмжээнд зогсоох хүртэл хүчинтэй хэвээрээ байх болно. Тэдгээр лагерийг хааснаар тэнд ял эдлэгчид бүгд суллагдах юм.

Түүнээс гадна өнөөдөр Бүх хятадын ардын хуралдааны төлөөлөгчдийн Байнгын хороо Хятадад нэг хүүхдийн бодлого суларсныг дэмжсэн байна. Одоо хятадын гэр бүлийн хосод хэрэв хэн 1 нь эх эцгийнхээ ганц хүүхэд бол 2 хүүхэдтэй болж болохыг зөвшөөрчээ. 1970-аад оны эцсээр хүн амын хэт өсөлттэй холбоотойгоор Хятадад төрөлтөд хатуу хязгаарлалт тавьсан юм. Харин одоо Хятад улс, улс оронд нь хүн амын дунд өндөр настны хувь хурдацтай өсөж буй өөр хүн амын асуудалтай тулгарчээ. Хэдэн жилийн өмнө Хятадад гэр бүлийн хосууд хоёулаа эх эцгээсээ ганцаараа буюу хөдөө нутагт амьдардаг үндэсний цөөнх болсон хосуудад эхний хүүхэд нь охин төрсөн тохиолдолд хоёр дахь хүүхдээ төрүүлэхийг зөвшөөрсөн билээ.