Өмнөд солонгос нам доогуур нисэх боломжтой “газар-агаар” ангиллын пуужин-их бууны олон зорилтот цогцолборыг боловсруулсан тухай баасан гаригт “Йонхап” агентлаг төрийн батлан хамгаалах хангамжийн агентлагийг иш татан уламжлав. Агентлагийн уламжилснаар, шинэ цогцолбор нь 3 км зайд буудах их бууны К-30 өөрөө явагч төхөөрөмж болон бага оврын “Сингун” “газар-агаар” ангиллын пуужингийн цогц юм. Энэхүү пуужингийн цогцолбор нь нам доогуур нисч яваа онгоцыг нэгэн зэрэг хоёр пуужингаар харвах чадвартай. Цогцолборын байлдааны чадварыг нэмэгдүүлэх ажлыг 2010 оноос явуулж байна. Батлан хамгаалах байгууллагад тэмдэглэж байгаагаар, пуужингийн цогцолборын туршилт амжилттай болж өнгөрчээ. Засаг захиргааны төлөөлөгчийн уламжилснаар, пуужин-их бууны цогцолборын үйлдвэрлэлийг ирэх жилээс эхлүүлнэ. Өмнөд солонгосын армид шинэ зэвсгийг 2015 оноос нийлүүлэх аж.