Хятадын англи хэл дээр гардаг “Глобал таймс” сонин баасан гаригт эрх баригчдаас Японы ерөнхий сайдыг токиогийн Ясукуни хийдэд очсон явдалд хатуу хариу барихыг шаардав. Энэ тухай хэвлэлийн редакцийн нийтлэлд “хятад улс нь үүний эсрэг туйлын эрс арга хэмжээнүүдийг авах ёстой” гэж өгүүлжээ.

Өмнө уламжилж байснаар, Японы ерөнхий сайд Синдзо Абэ нь өчигдөр токиогийн Ясукуни хийдэд очиж, эртний ёсын дагуу байлдааны ажиллагааны үед алагдсан японы цэргийнхний дурсгалыг хүндэтгэсэн аж. Тэнд Дэлхийн хосрдугаар дайны гэмт хэрэгтнүүд хэмээн үзэх болсон японы цэргийнхний шарил байдаг.

Өчигдөр Хятадын ГХЯ-ны тэргүүн Хятад дахь Япон улсын Элчин сайдыг дуудаж, Абэгийн хийдэд очсон явдлыг “олон улсын шудрага ёсыг бүдүүлгээр зөрчсөн өдөөн хатгалга” хэмээн нэрлэн, эрс эсэргүүцлийг илэрхийлсэн.