Бүх хятадын ардын улс төрийн зөвлөлийн хорооны дэд тэргүүн Ян Ганыг авилгын хэргээр мөрдөх ажлыг эхлүүлээд байна. Энэ тухай “Синьхуа” агентлаг уламжлав. Улс төрийн зөвлөхийг “хууль эрх зүйн болон сахилгын хүчтэй зөрчлүүдэд” сэжиглэж байна гэж агентлаг уламжилжээ.

үх хятадын ардын улс төрийн зөвлөлдөх хороо нь хятадын улс төрийн системийн гол зөвлөлдөх байгууллага юм. Тус байгууллагын гишүүд нь нийгмийн янз бүрийн бүлэг, олон нийтийн байгуллагууд болон үйлдвэрчний эвлэлүүд, үндэсний цөөнхүүд болон шашингуудыг төлөөлж байдаг юм. Ян Ганы хэрэг нь авилгын эсрэг цуврал хэргүүдийн үргэлжлэл аж.