Женевт явуулах олон улсын бага хурлын хүрээнд сирийн сөрөг хүчний болон тус улсын эрх баригчдын уулзалтын өмнө тус улсад хүчирхийллийг нэмэгдүүлэх нь сирийн байдлыг цэргийн замаар шийдвэрлэхийн төлөө байр суурь эзлэгчдэд л ашигтай байгаа гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун мэдэгдэв.

Түүний яриагаар, “цаашдын хурцадмал байдал нь одоогийн тавигдаж байгаа чухал асуудлуудыг цорын ганц зам буюу өнөөг хүртэл зовж зүдэрч ирсэн сирийн ард түмний агуу их үнэ цэнэтэй цэргийн замаар шийдвэрлэхийг хүсч байгаа нь харагдаж байна”.

Байлдаж байгаа талуудыг галаа зогсоохыг уриалсан Пан Ги Мун цэргийн бус, энгийн бүх иргэд нь хамгаалагдсан байх ёстой гэж цохон тэмдэглэв. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын шийдвэрлэснээр сирийн асуудлаар зохиогдох “Женев-2” олон улсын бага хурал нь 1-р сарын 22- нд явагдах ёстой. Уулзалтын нэг хэсгийг швейцарын Монтрё хотод явуулахаар төлөвлөжээ.

Нөгөөтэйгүүр, Орос, АНУ, Хятад болон НҮБ-ын химийн зэвсгийг хориглох байгууллага, НҮБ болон Сирийн төлөөлөгчид Москвад өнөөдөр Сирийн химийн зэвсгийн тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах асуудлаар ярилцан хэлэлцэнэ.