Японы засгийн газрын байгууллагуудад хятадын үйлдвэрлэлийн япон хэл дээр бичихэд зориулсан программ хангамжийг ашиглахыг тагнуулын сэжиглэлээс болж хориглосон байна.

Японы «Иомиури» сонины мэдээлж байгаагаар тус программын дунд, түүн дээр бичсэн болгон гадаадад оршдог мэдээллийн санд дамжуулагддаг байжээ. Тэдгээр нь улсын ерөнхий сайдын бичиг хэргийн дэргэдэх мэдээллийн аюулгүй байдлыг хянах Төв болон нэлээд хэдэн яамд, улсын их сургууль, судалгааны төвүүдэд 140 компьютер дээр суурилуулагджээ.

Япон хэл дээр бичихэд зориулсан «Байду» хэмээх унэ төлбергүй программ хангамжийг 2009 онд хятадад боловсруулан гаргажээ. Одоо Японы нутаг дэвсгэрт 2 сая орчим хүн түүнийг ашигладаг байна.

Гэтэл Вьетнамын боловсролын яам газар зүйн хичээл дээр азийн маргаантай газар нутаг БНХАУ-д харьяалагддаг мэтээр тэмдэглэгдсэн хятадын программ хангамжийг хэрэглэхийг өнөөдөр хоригложээ. Вьетнамын бүх дунд сургуулийн газар зүйн хичээлд хэрэглэгддэг Earth Explorer программ хангамж хориглолтод хамрагдсан байна.

Энэ программд Вьетнам, Хятад, Малайз, Филиппин, Бруней зэрэг орнуудын маргалдаж байгаа Спратли болон Параселийн арлууд Хятадын газар нутаг мэтээр тэмдэглэгджээ.