Умард Солонгосын эрх баригчид өөрийн хилийг бэхжүүлж байгаа төдийгүй тус улсын иргэдийн Хятад руу нэвтрэх урсгалыг таслах үүднээс тийшээ тагнуулын тусгай албаны агентуудыг илгээжээ. Энэ тухай мэдээллийн “Йонхап” агентлаг засгийн газрын эх сурвалжийг иш татан уламжилжээ.

Өмнөдийн засгийн газар дахь эх сурвалжийн яриагаар, БНАСАУ-ын хилийн албадууд хилээр оргон зайлах гэж оролдсон иргэдийг баривчлахын тулд байлдааны бэлэн байдалд байна. Эх сурвалж хилийн ажиглалт, 24 цагийн турш үргэлжлэх болно гэдгийг онцолжээ.

Түүнээс гадна БНАСАУ-ын эрх баригчид БНХАУ-ын нутаг дэвсгэр дээр хятадын полицтэй хамтран дүрвэгсдийг хайх өөрсдийн агентуудыг Хятад руу илгээжээ. Умардын олон тооны иргэд өвлийн улиралд Хятадын Туманган болон Амноккан голуудыг мөсжсөн үед БНХАУ руу хил давж оргодог юм.

Хятадаас тэд Тайланд юм уу, Лаос руу очиж Өмнөд солонгос руу очдог. Одоогийн байдлаар Өмнөд Солонгост БНАСАУ-ын 25 мянга орчим дүрвэгсэд амьдарч байна.