Тайландын цагдаагийн газар Бангкокд жагсагчдыг хөөж тараахад хүч хэрэглэснээс 26 хүн өртөж гэмтжээ. Цагдаагийн газар засгийн газрын эсрэг санаагаа илэрхийлэхээ үргэлжлүүлсээр байгаа сөрөг хүчнийхний эсрэг нулимс асгаруулах хий, резинэн сум хэрэглэсэн байна. Харин цагдаагийн газарт жагсагчид тэдний эсрэг галт буу ашигласан гэж мэдэгджээ.

Цагдаагийн газар оюутнуудын жагсаал цуглааныг дарахаар хичээж байх зуур хатан хаант засгийн сонгуулийн комисс 2-р сард товлосон сонгуульд оролцох санаатай нэр дэвшигчдийн мэдэгдлийг хүлээн авч эхэлсэн байна. Сөрөг хүчнийхэн сонгуулийг тасалдуулж, энэ үйл явцад саад болохыг чармайж байгаа учир нь улс төрийн томоохон шинэчлэл хийсний дараа л сонгууль явуулах ёстой гэж тэд үзэж байгаа юм.