Өнөөдөр Мао Цзэдуны төрөл төрөгсөд, ойр дотныхон, БНХАУ-ыг үндэслэгчийг хүндэтгэн үзэгч бүх хүмүүс түүний мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэн бунханд нь уламжлал ёсоор зочложээ. Мао даргын цагаан гантиг хөшөөнд түүний охин Ли На, Ли Минь, ач хүү Мао Синьюй нар 3 удаа ёсолж түүний дурсгалыг хүндэтгэжээ.

«Шинэ Хятадын эцэг» хэмээн нэрлэдэг Мао Цзэдун 1893 оны 12-р сарын 26-ны өдөр Хунань зүүн өмнөд мужийн Шаошань хотод төрж, 1976 оны 9-р сарын 9-нд Бээжинд таалал төгсчээ.

Түүний дурсгалт ойг тохиолдуулан зурагтаар Мао Цзэдуны амьдрал, үйл хэрэг, түүний үзэл бодол, оюун ухааны өв сангийн тухай өгүүлсэн 50 ангит киног үзүүлэх юм. Түүнийг агуу хувьсгалч, стратегч, цэргийн жанжинаар харуулжээ.

Харин хэвлэлийн газар түүний тухай бүхэл бүтэн цуврал номуудыг гаргажээ. Түүний төрсөн газар болон түүнтэй холбоотой газруудад үзэсгэлэн, театрчилсан үзүүлбэрүүд болж өнгөрөх юм.