Орос, АНУ, Хятад, НҮБ-ын төлөөлөгчид Москвад баасан гаригт Сирээс химийн зэвсгийг тээвэрлэх аюулгүй ажиллагааг хангах асуудлыг авч хэлэлцэх юм. ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Михаил Ульянов, түүн дээр зөвхөн практик асуудлыг авч хэлэлцэнэ гэж «Интерфакс» агентлагт тайлбарлажээ.

Тээвэрлэлт Сирийн усан гадаргуугаар өнгөрөх бөгөөд бид Хятадтай аюулгүй ажиллагаг хангахад бэлэн байгаагаа илэрхийлсэн, тиймээс эмх замбараагүй байдал бий болохоос сэргийлж үйл явцыг хэрхэн зохион байгуулахаа хэлэлцэх шаардлагатай гэж оросын өндөр албан тушаалын дипломатч хэлсэн юм.

Орос орон химийн зэвсгийг ачих үйл явцын тэнгисийн аюулгүй ажиллагааг хангахад бэлэн байгааг Ульянов тэмдэглэжээ. «Аюулгүй ажиллагааг хангах үүрэгт ажлын» чиглэлийн асуудлыг Сири улстай ярьж тохиролцон НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд мэдэгдсэн гэж дипломатч өгүүлсэн байна.