Сирийн асуудлыг зохицуулах олон улсын бага хурал «Женев-2» хуралдахад сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Гэвч оролцогчдын бүрэлдэхүүн тодорхойгүй байна. Сөрөг хүчнийхэн өөрсдийн төлөөлөгчдөө Швейцари луу явуулах эсэх, хэрэв явуулбал яг хэнийг гэдгээ шийдэж чадахгүй байгаа юм. Харин Ираны оролцох талаар Орос, АНУ тохиролцож чадахгүй байна.

Сирийн асуудлаар олон улсын бага хурлын тов, явуулах газар зөвшигдсен бөгөөд уулзалт 1-р сарын 22-нд Женеваас 60 км-ийн зайд орших швейцарийн Монтрё хотноо эхлэх ёстой юм. Албан ёсны Дамаскаас гадаад хэргийн сайд Валид Муаллемаар ахлуулсан төлөөлөгчдийн бүрэлдэхүүн тийшээ хүрэлцэн очих болно.

Сирийн сөрөг хүчний төлөөлөгчид тодорхойгүй байна. Түүгээр ч зогсохгүй сөрөг хүчин зарчмын хувьд бага хуралд оролцох нь одоо болтол шийдэгдээгүй ч тэдний оролцоо хэлэлцээрийн ширээний ард тун хүсүүштэй юм гэж стратеги төлөвлөлт, урьдчилан дүгнэлтийн Хүрээлэнгийн захирал Александр Гусев тэмдэглээд:

«Сүүлийн хагас жилийн турш сирийн сөрөг хүчин ирэх тухайгаа нэг зөвшөөрч нэг татгалзан, одоо тэдний оролцох эсэх нь асуудалтай байгаа юм. Энэ бага хуралд сөрөг хүчний төлөөлөгчдийг оролцуулахын тулд АНУ, Франц зэрэг орнуудын улс төрийн хүчин хэрэгтэй юм» гэлээ.

Бага хуралд Сирийн асуудлаар Ираныг оролцуулах нь мөн адил шаардлагатай гэж Орос улс үзэж байна. Гэсэн ч одоогоор Тегераны оролцоо асуудалтай байна гэж оросын дипломат албаны тэргүүн Сергей Лавров мэдээллээ.

«Иранчууд бидэнд, хэрэв бусдын адилаар урьдчилсан нөхцөлгүйгээр Женевийн бага хуралд оролцохыг уривал тэд урилгыг хүлээн авна гэж хэлсэн. Зохицуулах үйл явцад Иран эерэг нөлөө үзүүлж магадгүй тухай дохио бидэнд ирж байгаа юм. Хувийн ярилцлагаар бараг бүгд л энэ тухай ярьцгааж байна.

Тэр ч бүү хэл зарим нь бага хурлыг тийм чухал Иран мэтийн оролцогчоор дутаахгүйн тулд ил тод санаагаа илэрхийлэх болжээ. Тухайлбал, энэ тухай НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн ярьсан байна. Ираныг оролцохыг эсэргүүцэж байгаа нь ажил хэргийн сонирхлоос биш үзэл бодлын үүднээс хийж байгаа хэрэг юм» гэж Сергей Лавров хэллээ.

«Женев-2»-т ираны оролцоог хамгийн ихээр эсэргүүцэж байгаа улсуудад: АНУ, Катар, Саудын Арав, Израиль орж байгаа юм. Орост энэ эсэргүүцлийг зохиомол гэж үзэж байна.

Стратегийн үнэлэлт, урьдчилан дүгнэлтийн Төвийн захирал Сергей Гриняев ярихдаа:

«Иран улс Сирид болж үйл явцын бодит оролцогч гэсэн байр суурьтайгаар хандаж байна. Исламын бүгд найрамдах улсын тусдаа зэвсэгт бүлэглэлүүд байлдааны үйл ажиллагаанд шууд оролцсон нь нууц биш бөгөөд энэ нь бүрэн тайлбарлагдахаар юм. Сирийн зөрчилдөөнийг Ираны удирдлага Ираны өөрийнх нь харилцаанд байдал хурцдаж болзошгүйн дохио гэж харгалзан үзсэн байна.

Түүгээр ч зогсохгүй Иран улс сүүлийн жилүүдэд зөвхөн хүчтэй зэвсэгт хүчинтэй төдийгүй, нэлээд хүчтэй улс төрийн засаглалтай бүс нутгаар зогсохгүй, тусгайлан даяарчлалын асуудлыг шийдэх чадвартай бүрэн дүүрэн бүс нутгийн тоглогч болон хувирчээ. Иймээс «Женев-2» бага хуралд Ираны оролцоо чухал ач холбогдолтой юм» гэлээ.

Өнөөдрийн байдлаар «Женев-2» бага хуралд оролцохоор 26 орны төлөөлөгчид зөвшөөрсөн байна. Тэд 2012 оны 6-р сарын 30-ны Женевийн албан ёсны мэдээний суурин дээр Сирийн зөрчилдөөнийг дуусгах ёстой юм. Гэвч «Женев-2» урт удаан үйл явцын эхлэл болох нь одоо ч тодорхой юм. Энхийн үйл явц ямар ч ашиггүй хэн д ч захирагддаггүй радикал бүлэглэлүүд хэдэн арваараа Сирид зэвсэглээд байна.