Хятад улсын хөгжил болон амжилт бүтээлд БНХАУ-ыг үндэслэн байгуулагч Мао Зэдун алдаанаас илүү чухал үүрэг гүйцэтгэсэн гэж хятадын иргэдийн дийлэнх үзэж байна. Энэ тухай хятадын “Глобал таймс” сониноос тус улсад явуулсан санал асуулга гэрчилж байна.

Тэд “аугаа их тэжээгчийн” үйл хэргийг илүүтэй эерэг , аль эсвэл илүү алдаатай байв уу гэсэн сэдвээр санал асуулга явуулжээ. Тэгтэл оролцогчдын 78,3 % эерэг, 6,8 % - туйлын итгэлтэй байгаа, 11,7 % -алдаатай тал нь илүүтэй зэргээр үзжээ. Мөн оролцогчдын 90 % нь Мао Зэдуныг “хувьсгалын ялалтын дүнд тусгаар тогтносон улс байгуулсан “ агуу хүн гэж үздэг аж.

Бээжин, Шанхай,Гуанжоу, Чэнду, Сиань, Чанша,Шэньян зэрэг томоохон хотуудад явуулсан санал асуулгад нийт 1 мянга 45 хүн оролцжээ. Эл асуулгыг Мао Зэдуны мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан явуулсан байна.

1981 онд Хятадын КН-ын ТХ-ны тусгайлан чуулсан Бүгд хурал дээр Мао Зэдуны хятадын хувьсгал болон тус улсад социалист нийгэм байгуулахад оруулсан хувь нэмрийн тухай сэдвээр намын дотор удтал мэтгэлцсэний дараа Мао Зэдун “агуу их марксист, пролетарийн агуу хувьсгалч, стратегич болон онолч” гэж тогтоол гаргасан юм.

Бүгд хурлын шийдвэрийн дагуу Мао Зэдуны үйл ажиллагааг “сань ци кай” буюу “гурав, долоод хуваах” зарчмаар үнэлэх болсон юм. Энэ нь Мао Зэдуны үйл ажиллагаа 30 % алдаатай, харин эерэг зүйл нь 70 % гэсэн утгатай юм.