Орос улсад анх удаагаа 22 жилийн хугацаанд хүн амын тогтвортой өсөлт ажиглагдаж байна гэж ОХУ-ын засгийн газрын дэд сайд Ольга Голодец өнөөдөр мэдээллээ. Түүний хэлснээр хүн амын бодлогыг эрчимжүүлэхэд засгийн газар нэлээд хэдэн алхмуудыг хийсэн билээ.

3 дахь хүүхдээ төрүүлсэн эцэг эхчүүдэд нэмэлт нийгмийн төлбөр олгох болсон бөгөөд эхийн хөрөнгө нэлээд хэмжээгээр өсөж 400 гаруй мянгыг давлаа. Өнгөрч буй онд 23 нас хүрээгүй залуу эхчүүдэд их дээд сургуульд элсэн ороход нь туслах тусгай курсад суралцуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж, түүнийг аль хэдийн 8 мянга гаруй эхчүүд ашиглажээ. Хөтөлбөр цааашид ч хөгжих болно.