Хятад улс пакистаны томоохон хот Карачид 2 цөмийн реактор барихад санхүүжүүлнэ гэж Ройтер агентлаг мэдээлжээ. Агентлагийн мэдээгээр хятадын хөрөнгө оруулалт 6,5 миллиард доллар байх юм.

Реактор тус бүр 1100 хүртэл мегаватт цахилгаан эрчим хүч боловсруулах хүчин чадалтай бөгөөд 2019 онд Карачийн АЦС-ыг ашиглалтад оруулснаар улсдаа хамгийн том нь болох юм.

9,59 тэрбум долларын үнээр босох 2 шинэ реакторыг барих талаар аль 11-р сард тодорхой болсон ч хятадын талын энэ төсөлд оролцох тухай мэдээлэл байгаагүй билээ.

Цөмийн эрчим хүчний салбарт стратегийн холбоотон хэмээн Бээжингийн үзэж байгаагаар Хятад,Пакистаны хамтын ажиллагаа зөвхөн энхийн шинж чанартай гэж БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин мэдэгдсэн байна.

Хэдийгээр улсын нийт хэрэглээ15 мянган мегаватт боловч одоогийн байдлаар Пакистаны бүх АЦС-ууд зөвхөн 11 мянган мегаватт цахилгаан эрчим хүчийг боловсруулж байгаа юм.