БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Ун тус улсын армид “зарлаагүй дайн“ дэгдэж болзошгүй тул өндөр сонор сэрэмжтэй байхыг уриалав. БНАСАУ-ын цахилгаан мэдээний төв агентлаг өнөөдөр Зул сарын баярын өмнө 526-р ангид очсон тухай уламжлав.

Тэрээр цэргийнхэнд “зарлаагүй дайн хэзээ л бол хэзээ гарч болох тул байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд байхыг” даалгажээ.

АНУ болон Өмнөд Солонгосын албан ёсны төлөөлөгчид БНАСАУ-ын дээд удирдлагын байдал тогтворгүй байгаа тухай нэг бус удаа мэдэгдэж байсан. Энэ тухай Умард Солонгосын улс төрийн хоёр дахь нөлөө бүхий хүн бөгөөд Ким Чен Уны ах Чан Сон Тхэкийн саяхны цаазын хэрэг гэрчилж буй юм.

Иймд энэ бүгдээс тус улсыг ялангуяа, армийг дотоодын хямралаас холдуулахын тулд Ким Чен Ун  өдөөн хатгалгааны үйл ажиллагаа явуулж байж мэдэх юм гэж Сөүл, Вашингтон үзэж байна.