ОУСС-ын америкийн хэсгийн хөөргөлтийн системын ажлыг NASА-гийн одон орон судлаачид сансарт гарч эвдэрсэн насосыг сольсноор эвдрэлийг арилгажээ. Америкийн сансрын агентлагийн уламжилж байгаагаар, одон орон судлаач эрдэмтэд Майкл Хопкинс болон Ричард Мастракио нар нь шинэ насосыг тавьж, үүнийгээ станцын америкийн хэсгийн хөргөлтийг тохируулах системд залгажээ. Америкчуудад ОУСС-ын дотроос жолоог гараар удирдаж байсан японы одон орон судлаач Коити Ваката тусалжээ.

Хьюстон дахь нислэг удирдах төвөөс системд тестийн шалгалт явуулсан бөгөөд үүнийг үйл ажиллагаа явуулах бүрэн бололцоотой гэж уламжилжээ. Насосыг залгах үед Хопкинс болон Мастраккио нарт эхний үед дөрөв, дараа нь гурван шланкуудыг залгах үед хүндрэлүүд гарч байсан ч, тэд тавьсан зорилтдоо амжилттай хүрчээ.

12-р сарын 11-нд ОУСС-ын америкийн хөргөлтийн системийн хэсэг эвдэрсэн. NASА  японы “Кибо” модуль ба европын “Колумбус” болоод америкийн “Гармония” модулийн системийн хэсгийг унтраах шийдвэр гаргасан. Оросын сансрын нисгэгч нар өөрсдийн эрчим хүчний хэсгийг америкчуудад шилжүүлснээр ОУСС дээрх өөрсдийн эрчим хүчний хэрэглээг хэмнэхээр болсон.