Тив хоорондын шинэ баллистик пуужинг өнөөдөр “Плесецк” сансрын буудлаас амжилттай хөөргөв. Энэ тухай БХЯ уламжлав. 2013 оны 12-р сарын 24 нд  байлдааны Пуужингийн стратегийн зориулалтын цэргийн нэгтгэлээс тив хоорондын РС-24 “Ярс” хатуу түлштэй баллистик пуужингийн туршилтыг амжилттай туршив. Эл пуужингийн толгойн хэсэг салдаг юм. Сургуулийн байлдааны блокууд нь Кура полигоны орчимд өгөгдсөн байг нарийн тооцоотой харвасан ажээ.