Дэлхийн нүүрсний үйлдвэрлэгч томоохон компаний нэг болох хятадын эрчим хүчний China Shenhua Energy компани америкийн Energy Corporation of America компанитай хамтран АНУ-д занарын хийг олборлохоор төлөвлөж байна.

Энэ тухай өнөөдөр хятадын хэвлэл мэдээллийн хэрэгсэл уламжлав. Хятадын компаний илтгэлийн дагуу, тэдний гадаадын салбарууд америкийн Пенсильвани мужийн нутаг дэвсгэр дээрх 25 цооногийн боловсруулалтанд оролцох юм.

Төслийн хөрөнгө орууллатын хэмжээ 146 сая долл. байх бөгөөд үүнээс 90 сая доллар хятадын компаниуд оруулжээ. Өрөмдлөгийг газрын гүнээс 2,5 км дор хийх юм. Гучин жилийн хугацаанд тэнд 3,8 тэрбум шоо метр занарын хийг олборлохоор төлөвлөж буй юм.