Афганистан дэд бүтцийн төслүүдэд болон аюулгүй байдлыг хангахад тусламж үзүүлэхийг Орос улсаас хүсч байна. Энэ тухай өнөөдөр Афганистаны Үндэсний Ассамблейн доод танхимын тэргүүн Кабулд ажлын айлчлал хийж байгаа Орос улсын Төрийн думын спикер Сергей Нарышкинтэй уулзахдаа тэмдэглэв.

Түүнээс гадна тэр Хамтын аюулгvй байдлын гэрээний байгууллагын (ОДКБ) парламентын чуулганд Афганистаныг ажиглагчийн статустай оролцох боломж олгосонд талархав. Ибрагим тэмдэглэхдээ, ирэх оны дөрөвдүгээр сард Афганистанд ерөнхийлөгчийн сонгууль явагдана, түүнчлэн Олон улсын эвслийн цэргийн хүчнээс тус улсын үндэсний арми болон цагдаагийн албад аюулгүйн үйл хэргийг шилжүүлэх хариуцлагатай ажиллагаа өндөрлөнө гэж онцлон тэмдэглэв.

Энэ утгаараа парламентын гишүүд афганы аюулгүй байдлын хүчнийхэн нь шинэ сөргөлдөөнүүдтэй тулгарах магадлалтай бөгөөд тус улсын дотоодын хэрэгт хөрш орнууд хөндлөнгөөс оролцож болзошгүй юм гэж сэрэмжилж байна.