Ойрын үед хятадын сургуулийн хөтөлбөрийг эх оронч хүмүүжлэл, социлалист үнэ цэнэт зүйлийн судалгааг эн түрүүнд тавих зорилгоор хянаж үзэх юм. Өнөөдөр орон нутгийн ХМХ уламжласнаар ХКН-ын ТХ-ны тамгын газраас нийтлүүлсэн захирамж мөн зааварыг агуулж байна.

Энэ баримт бичгийн дагуу социалист үнэ цэнэт зүйл тулгуур, нийгмийн ба амины зэрэг гурван хэсэгт хуваагдаж байна. Цэцэглэлт хөгжил, ардчилал, соёл, нийгмийн өв тэгш байдлын төлөө зүтгэл тулгуур, эрх чөлөө, адил тэгш байдал, хуулийг дээдлүүлэх явдал нийгмийн, эх оронч үзэл, нэгдэл нягтрал, найрамдал амины хэсэгт тус тус хамрагджээ.

Эдгээр социалист үнэ цэнэт зүйл улсын боловсролын хөтөлбөрт багтах ёстой. ХМХ социлалист үнэ цэнэт зүйлийг сурталчлахад чухал үүрэг гүйцэтгэх ёстой гэж захирамжад тэмдэглэжээ. Барими бичгийн дагуу ХМХ-д улам хатуу хяналт тавина. ХМХ-үүд буруу үзэл санааг дэлгэрүүлэх суваг болох ёсгүй. Интернетийн сүлжээг зохицуулах талаар ийм бодлого бас баримтлах юм.