Цөмийн түлш үйлдвэрлэх шинэ завод БНАСАУ-д Йонбений атомын судлалын төвд ажиллаж байна гэж өнөөдөр «Йонхап» мэдээллийн агентлаг Өмнөд Солонгос дахь америкийн Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн салбар-Америк-солонгосын хүрээлэнгийн мэдээллээс иш татан уламжлав.

Хиймэл дагуулаас авсан гэрэл зургууд саяхан ажиллуулж эхлэсэн 5 мегаваттын хүчин чадалтай реакторт цөмийн түлш үйлдвэрлэж мэдэх барилга байгууламжийг Йонбений цөмийн судлалын төвд илрүүлэх боломж олгосон гэж хүрээлэнгийн шинжээчид мэдэгдлээ.

Атомын төвийн үйл ажиллагаа урьдынхаас илүү өргөн цар хүрээтэй, эрчимтэй болсон гэсэн тааварыг Йонбеньд шинэ үйлдвэрийг илрүүлссэн явдал нотлон харуулсан гэж тэд бас мэдэгдсэн байна. Реакторыг 2007 онд зогсоосон билээ. Одоо түүнийг ахин ашиглалтад оруулсан тухай үүний өмнө өмнөд солонгосын ХМХ-үүд уламжлан мэдээлжээ.