Өнөөдөр Японы Сайд нарын танхим 2014 оны 4-р сарын 1-нд эхлэх санхүүгийн шинэ жилийн урьд үзэгдээгүй том төсвийг баталсан тухай NHK телевизийн суваг мэдээллээ. Төсөв өнөөгийн санхүүгийн жилийнхээс 3,27 триллион йенээр (31,44 тэрбум доллар) давж, улс орны түүхэнд хамгийн томд орох юм.

Батлан хамгаалах, нийгмийн хөтөлбөрүүд түүнчлэн хөрөнгө оруулах бусад төслийн зарлагыг нэлээд нэмэгдүүлнэ. Тухайлбал хүн амын нас өтлөлтийн нийгмийн даатгал 30,5 триллион йенд (293,25 тэрбум доллар) хүрэх юм. Цэргийн хэрэгцээнд 4,88 триллион йен (46,92 тэрбум доллар) зарцуулна.

Засгийн газар ирэх санхүүгийн жилд хэрэглээний татварыг 8 хувиар нэжмэгдүүлж, орлогыг 50 триллион йенд (480,75 тэрбум доллар) хүргэхээр төлөвлөжээ. Японы эдийн засгийн байдал сайжирч, хуулийн этгээдүүдэд ноогдуулсан татвараар олсон орлогын өсөлт үүнд тус дөхөм үзүүлэх ёстой.

Шинэ санхүүгийн жилд бодит ДНБ 1,4 хувиар өсөн нэмэгдэнэ. Засгийн газрын батласан төсвийн төслийг ирэх оны эхээр парламентад хэлэлцүүлэхээр оруулах юм.