Үүргээ биелүүлсэн гэж ОХУ-д түр хоргодох эрх эдлэсэн АНУ-ын тусгай албаны ажилтан асан Эдвард Сноуден үзэж байна. Тэрээр өнөөдөр «Вашингтон пост» сонинд нийтлүүлсэн ярилцлагдаа энэ тухай мэдэгджээ. «Үүргээ биелүүлсэнд сэтгэл ханамжтай байна. Би хожиж дийлсэн» гэж тэрээр хэлжээ.

Сноудены хэлснээр тэр нийгмийг өөрчлөх гээгүй. Өөрчлөгдөх сонголт хийх боломж л нийгэмд олгосон юм. Тусгай албад хувь хүний амьдрал халдашгүй эрхийг зөрчсэн гэж америкийн хүний эрхийг хамгаалагчид үзэж, Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан асан Сноудены ХМХ уламжласан баримт бичгүүдийг нийтлэсний дараа агентлагийг эрс шүүмжлэв.

Энэ нь Барак Обамагийн засаг захиргааг электрон хэрэгслээр тагнуулын мэдээлэл авч нэгтгэх хөтөлбөрийг хянаж үзэхэд хүргэв.