Өнөөдөр Улсын думын тэргүүн Сергей Нарышкин аджлын айлчлал хийхээр Афганистанд хүрэлцэн очив. Тэрээр орос-афганистаны харилцаа, парламент хоорондын харилцаа холбоог хөгжүүлэх хэтийн төлөв түүнчлэн олон улсын асуудлуудыг тус улсын удирдагчидтай авч үзэж хэлэлцэх юм.

Тухайлбал Сергей Нарышкин Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзай, Үндэсний ассамблейн дээд танхимын тэргүүн Фазель Хади Муслимьяр, доод танхимын дарга Абдул Рауф Ибрагим нартай уулзана.

Сергей Нарышкин Улсын думын төдийгүй Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын парламентын асаамблейн тэргүүний хувьд Афганистанд айлчилж байна. Энэ оны 4-р сард Афганистан ХАБГБ-ын парламентын ассамблейн ажиглагчийн статустай болсон юм.