Өнөөдөр БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун Ким Чен Ир аав, Ким Ир Сен өвгөн аавынхаа мавзолейд очсон тухай Солонгосын Төв цахилгаан агентлаг мэдээллээ. Дээгүүр албан тушаалтай цэргийн төлөөлөгчид түүнийг дагалдан явав. Ким Чен Ир «их ойг» тохиодуулан мавзолейд очиж ёслол гүйцэтгэв. Чухам 1991 оны 12-р сарын 24-нд Солонгосын Хөдөлмөрийн намын ТХ-ны бүгд хурал дээр өнөөгийн удирдагчийн өвгөн аав Ким Ир Сен Солонгосын ардын армийн дээд ерөнхий командлагчийн эрх мэдлээ өөрийн хүү Ким Чен Ирт уламжлах тухай зарлан мэдээлсэн юм.