Үндсэн хуулийн дагуу “японы төр болон ард түмний эв нэгдлийн бэлэг тэмдэг” болох Японы эзэн хаан Акихито өнөөдөр 80 насны ойгоо тэмдэглэж байна.

Токио хотын төвд орших хааны ордонд өнөөдөр Эзэн хааны 80 насны ойд баяр хүргэхээр 25 мянга орчим япон иргэд хүрэлцэн иржээ. Эзэн хаан Акихито өөрийн төрөл төрөгсдийн хамт сум нэвтрэхгүй хаалттай тагтан дээрээс хүмүүст мэндчилгээ илгэж байв.

“Миний 80 насны ойг тохиолдуулан надад баяр хүргэхээр ирсэн та бүхэнд гүнээ талархаж байна гэж Акихито цугларсан олонд хандаж хэлсэн үгэндээ хэллээ. 2011 оны 3-р сард учирсан хүчтэй газар хөдлөлтийн гамшгийн уршгийг сэргээн босгох ажлыг үргэлжлүүлсээр байгаа тухай эзэн хаан тэмдэглээд, тус улсын иргэдийг эх орноо цэцэглэн мандуулах үйлсдээ цаашид чармайхыг уриалав.

Японд эзэн хааны төрсөн өдрийг уламжлал ёсоор төрийн баярын нэгэн адил тэмдэглэдэг. Хүссэн хэн бүхэн хааны төрсөн өдөр Эзэн хаанд баярын захидал илгээх юм уу, хааны ордонд ирж хаанд баяр хүргэх боломжтой юм. Эзэн хаан Акихито нь тус улсад асар их нэр хүндтэй нэгэн. Олон нийтийн санал асуулгаар яюончуудын 80 % түүнийг улс үндэстний бэлэгдэл гэж үздэг байна.