Хятадад 34 жилийн турш хэрэгжиж ирсэн “Нэг гэр бүл –нэг хүүхэд” цуцлах бодлого нь өнөөдөр Бээжинд ажлаа эхлүүлсэн Бүх хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хорооны 6-р хуралдааны үндсэн гол сэдэв байв. Энэ тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл уламжлав.

Өнгөрсөн 11-р сард болсон БНХАУ-ын ХКН-ын ТХ-ны 18 дахь удаагийн 3-р Бүгд хурлаас дор хаяж хосуудын аль нэг нь гэр бүлийн ганц хүүхэд байх юм бол, тухайн гэр бүлд хоёр дахь хүүхэд төрүүлэх эрхийг олгох тухай шийдвэрийг гаргасан юм. Уг шийдвэр нь өнөөдөр холбогдох баримт бичгүүдийг шийдвэрлэхээр ажилдаа ороод байгаа Бүх хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын депутатуудын гаргасан шийдвэрийн дараа хүчин төгөлдөр болох юм.

Шинжээчдийн үзэж байгаагаар, БНХАУ-ад төрөлтийг хязгаарлах гэсэн практик арга хэмжээ нь өөрийн эерэг үр дүнг авчирсан тухайлбал, үүгээрээ тус улс хүн амын эрс өсөлтийг тогтоон барьж, эдийн засгийн таатай хөгжилд хүрсэн. Одоогийн байдлаар, БНХАУ-ад нэг эмэгтэйд /1965 онд 6,2 байв/ ноогдох төрөлтийн коэффициент 1,7 байгаа бөгөөд одоогийн хөгжлийн эрчээр 2050 он гэхэд хятадын гурван иргэний нэг нь 60 настай байх юм. Түүнчлэн өмнөх үеийн хөгжлийн сөрөг талын нэг бол жендерын тэнцвэргүй байдал бөгөөд 15 наснаас доош насны 100 эмэгтэй хүүхдэд 118 эрэгтэй хүүхэд ноогдож байгаа явдал юм.