Сирийн Хомсын мужид халдлага гарсны улмаас 20 гаруй хүн амь эрсэджээ. Тэдгээрийн дунд таван хүүхэд байжээ. Хэдэн арван хүмүүс эмнэлэгт хүргэгджээ. САНА агентлагийн уламжилж байгаагаар, амиа золиослогч террорист нь сургуулийн цогцолбор руу минжүүлсэн автомашинаа чиглүүлсэн байжээ. Эмгэнэлт явдал гарсан Ум-Аль-Амед хотод Башар Асадыг дэмждэг ихээхэн тооны лалын шашны алавитууд амьдардаг юм. Нэг өдрийн өмнө засгийн газрын цэргүүд тулалдаанаа эхлүүлэээд байгаа бөгөөд одоо тус улсын олон районуудад орон нутгийн чанартай байлдаанууд явагдаж байна. Дераа хотын эртний сүм минометын буудлагад өртжээ. Дамаскад гар бөмбөг банзны салбарын дэргэд унажээ.Алеппо хотод хамгийн ширүүн тулалдаан болжээ. Цэргийн эмнэлэг рүү дайрсан гурван мянган алан хядагчдын цэргийн дайралтыг хэдхэн зуун цэргүүд хамгаалж байв. Барилгыг эзлэн авч чадаагүй тэд минжүүлсэн хоёр автомашиныг байр руу авчирч, дэлбэлсний улмаас цэргийн эмнэлэг сүйрчээ.