Пхеньянд айлчилсан америкийн сагсан бөмбөгч Деннис Родман тус улсын удирдагч Ким Чен Унтай уулзалт хийсэнгүй. Гэхдээ тамирчин урьдын адил БНАСАУ-ад нэгдүгээр сард үзүүлэх тоглолт зохион явуулахаар ирэх юм. Энэ тухай өнөөдөр Ассошейтэд пресс агентлаг уламжлав. Родман нь 12-р сарын 19-нд Пхеньянд гурав дахь удаагаа ирсэн юм. Тэрээр 1-р сарын 8-нд зохиогдох Үндэсний сагсан бөмбөгийн багийг 12 тамирчныг энэхүү тоглолтонд оруулах талаар Ким Чен Унтэй ярилцахаар төлөвлөж байжээ. БНАСАУ-ын удирдагч нь Швейцарьт суралцаж байх үеийн сагсан бөмбөгийг бишрэн шүтдэг аж. Гэвч өмнө өдөр буюу айлчлал дуусахын нэг хонгогийн өмнө Родман нь мэдэгдэлдээ, түүний аялал сагсан бөмбөгийн дасгал сургуультай холбоотой байсан бөгөөд удирдагч Ким Чен Унтэй уулзах зорилго байгаагүй гэжээ.