Нижний Новгород хотын засан хүмүүжүүлэх газар хоригдож байсан Pussy Riot бүлгийн оролцогч Мария Алехина даваа гаригт өршөөлөөр суулагдсан тухай РИА Новости агентлагт түүний өмгөөлөгч Петр Заикин уламжилжээ. “Бүх баримт бичгүүдийг бэлэн болгож, гарын үсэг зурсан байгаа” гэж тэр хэлжээ. Өмгөөлөгчийн яриагаар, даваа гаригт найман цагт түүнийг хорих газар дуудсан бөгөөд түүний дэргэд Алехинаг байлгалцан чөлөөлөх тухай уламжилжээ. Тэрээр Алехина гэр рүүгээ өнөөдөр явах байх гэжээ.