Хэдэн долоо хоногийн өмнө зогсоосон израилийн болон палестины иргэдийн хоёр талын шууд яриа хэлцэлүүд одооноос Вашингтоны зуучилсны дүнд үргэлжилж байна. Энэ тухай палестины төлөөлөгчдийн тэргүүн Саиб Эрекат “Аль-Кудс аль-Араби” сонинд мэдэгдэв.

Эрекатын яриагаар, одооны яриа хэлцэлийн үеэр яригдаж байгаа АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн тавьсан саналууд нь цаасан дээр бичигдээгүй бөгөөд зөвхөн амаар яригдаж буй юм гэлээ. Өмнө нь палестины талын гол яриа хэлцэл явуулагч мэдэгдэлдээ, Иорданы баруун эрэг дээр баригдах барилгын тухай төлөвлөгөөг Израиль зарласны дараа яриа хэлцэлийг зогсоох болсон юм гэлээ.

Палестин-израилийн яриа хэлцэлүүд нь гурван жил зогсонги байж байгаад энэ оны 7-р сард сэргэсэн юм. Талууд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Дон Керригийн зуучилсны дүнд 9 сарын хугацаанд энхийн гэрээ байгуулах зөвшилцөөнд хүрсэн.