Тайландын ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Йинглак Чинават өнөө өглөө Бангкок хотыг орхин гарлаа, гэхдээ сөрөг хүчнийхний олон нийтийн эсэргүүцлийн жагсаалуудыг ажиглаж байх юм. Энэ тухай ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчийн тамгын газраас уламжлав.

Түүнийг Бангкокт байхгуй үеэр сөрөг хүчнийхэн түүний “эмэгтэй” ордонд эсэргүүцлийн жагсаал зохиожээ. Ордны өмнө хэдэн зуун эмэгтэйчүүд хуран цугларч цагаан цаасан цэцгүүдийг шиджээ, энэ нь Тайландын ёсоор талийгчдыг сүүлчийн замд үддэг ёс аж.

Сөрөг хүчний удирдагч Степ Таугбсубаны яриагаар, хотын гудамжинд 2–3 сая хүн эсрэгүүцлийн жагсаалд гарч, Бангкокын хөдөлгөөнийг саатуулжээ. Жагсагчдын бодит тоо одоогоор тодорхойгүй аж.

Бангкокийн эсэргүүцлийн жагсаал нь Йинглак Чинаватыг засгийн эрхээс огцруулахад оршиж байна. Түүнчлэн босогчид 2014 оны 2-р сарын 2-нд товлосон парламентын болон улс төрийн системийн сонгуулиудын товыг өөрчлөхийг шаардаж байна. Йинглак Чинават улс төрийн системийг шинэчлэхийг санал болгосон, гэхдээ 2-р сард явагдах сонгуулийн дараа юм.