Олимпийн бамбарын буухиа өнөөдөр Оренбруг хотод ирээд байна. Энэ хот Сочийн Олимпийн наадмын бэлэгдэлийн 90 дэхь чиглэл болж байна. Олимпийн бамбар Оренбург хотын вокзалын орчмын мужийн төвийн “Сердце Евразии” /“Евразийн Зүрх”/ хэмээх нэртэй талбайнаас гараагаа эхлүүлэв.

Оренбургийн буухианы гол онцлог нь Европоос Ази руу орж болох Урал голын явган хүний гүүрийг огтлоход оршиж байна. Оренбургийн гудамжаар Олимпийн бамбарыг 230 оролцогч буухиална. Бамбарын буухианы арга хэмжээ нь “Оренбуржье” цогцолборт бамбарыг асаах хүндэтгэлийн арга хэмжээгээр өндөрлөнө. Зочид болон хотын иргэдэд зориулан баярын томоохон шоу тоглолтыг зохион явуулахаар бэлтгэжээ.