Хятадын зүүн хэсгийн Зянсу мужийн Ляньюньган хотод гүний усны аврага “Сюйвэй” боомтыг барьж байгуулах ажил эхлээд байна. Энэхүү төсөл нь Оросын нутгаар дамжин Европ-Ази болон Төв Азийн орнуудыг холбох тээврийн шинэ хоолойн чухал хэсэг байх юм.

Нийтдээ 18,4 тэрбум юаний /3 тэрбум доллар/ хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа тухай сэтгүүлчдэд хотын засгийн газрын төлөөлөгч мэдэгдэв. 2020 он гэхэд далайн боомт нь 200 сая гаруй тонн ачаа ачих боломжтой юм.

Энэ бол тухайлбал, түүхий нефть, нефтийн бүтээгдэхүүн, үүрмэг ачаа болон контейнерүүд байх бөгөөд 300 мянган тонн хүртэл усны багтаамжтай хөлөг онгоцнууд байх юм.

Боомтын барилгын ажлыг 9-р сард БНХАУ ын дарга Си Зиньпины дэвшүүлсэн “Торгоны замын эдийн засгийн бүсийн ” стратегийн концепцын хүрээнд явуулах юм.

Энэхүү концепцын дагуу Сюйвэй боомт нь тив дамнасан тээврийн хонгил байх бөгөөд ингэхдээ хятадын Сиань, Урумчи хотуудыг дайрч Казахстаны Достыка хүртэл, цаашилбал, Орос, Беларуссийн улс нутгаар дамжин Европт хүрэх юм.